Wednesday, August 13, 2008

Анхных олон давхардсан баяр

Өнөөдөр баяртай ч юм шиг бас жаахан харамсалтай ч юм шиг өдөр байна.
Хүсэн хүлээж байсан алтан медалийнхаа оосроос атгаж байгаад сүүлийн ганцхан минутад алдчихлаа.
Гэхдээ яая гэхэв чамлахаар чанга атга гэдэг шиг баярлалаа Гүндэгмаа бүсгүй.
Чи бол Монгол эмэгтэй хүн олимпоос авсан анхны мөнгөн медалийн эзэн.
Чи бол Монголын спортын түүхэнд нэрээ тодоос тодоор бичиж чадсан эгэлгүй бүсгүй
Чамаар эх орон ард түмэн чинь бахархаж байна бүсгүй минь.
Илүү их амжилт хүсье чи чадна аа.
Энэ дашрамд Монгол улсын түүхэнд анхны олимпийн хос медальтан болсон Мөнхбаяр
эгчдээ баяр хүргэе. Та бол олон анхны эзэн мөнөөс мөн. Танаар бас эх орон чинь бахархаж байгаа шүү.

Monday, August 4, 2008

Windows XP installation

Хэрвээ хэн нэгэн нь Windows XP суулгах хэрэг гарвал доорх сайтаас харж байгаад дагаад суулгаж болно шүү.
Гэхдээ та дараах зүйлсийг эхлээд шалгасан байх ёстой.
  1. Windows XP boot disk
  2. Суулгах гэж буй машин чинь дараахаас дээш үзүүлэлттэй байх.
  • 233 MHz - с дээш хурдтай цөм(CPU)
  • 128 MB - с дээш шуурхай санах ой(RAM)
  • 1.5 GB - с дээш хатуу дискний зай(HARD)
  • Super VGA (800 x 600) ба түүнээс дээш нягтрал дэмждэг дэлгэц
  • CD эсвэл DVD уншигч(CDROM or DVD-ROM)
  • Гар болон хулгана
Дээрхийг шалгаад болох юм байна гэж бодож байгаа бол http://www.petri.co.il/install_windows_xp_pro.htm
энэ сайтаас харж байгаад суулгаарай.
Сануулга: Эхлээд эхээ хэвлэж авахаа мартав :D

Tuesday, July 1, 2008

Би ч сонгох эрхтэй

Би бол нам бус хүн.
Яг энэ агшинд ХУ намын урд жагсаал(хүчирхийлэл) болж байна.
Уг нь манайхан сонгуулиа өгч сураа байлгүй дээ гэж бодож байлаа.
Эрх биш 4 удаа урд нь сонгууль өгсөн шүү дээ.
Гэтэл хууль цаазыг тогтоох дээд байгуулгад суух элч төлөөлөгчөө ард түмэн
сонгочоод байхад түүнд багтаагүй зарим хүмүүс сонгуулийг хүчингүй хэмээн үзэж
ард түмний сонголтыг хүндэтгээгүй нь таалагдахгүй байна.
Өөрсдийн эрх ашгийн үүднээс ард түмэнийг турхирж болохгүй шүү дээ.
Булихаа орсон гэж үзэж байгаа бол түүнийгээ хуулийн дагуу шийдэх хэрэгтэй гэж бодож
байна. Хуулийг дээдэлдэггүй хүмүүс хууль тогтоож чадах уу?

Ядарсан ард түмэнд тэмцэл биш эв найрамдал хэрэгтэй

Friday, June 27, 2008

Компьютер арчлах энгийн зөвөлгөө

Зарим хүмүүст хэрэгтэй юм болов уу гээд энгийн зөвөлгөө оруулъя.

Өнөөгийн хүмүүс компьютерийг амьдрал ахуйдаа өргөн ашигладаг болсон.
Нэг ёсондоо хамгийн хэрэгтэй нь биш юмаа гэхэд нэлээд хэрэгтэй багж
зэвсэгээ хэрэглэж мэдэхээс арчилж мэдэхгүй байна.

Хүмүүсүүдийн компьютерыг харахад хүчин чадал сайтай юм шиг авч ажиллагаа нь
маш удаан байх нь элбэг байдаг.
Энэ нь зөв арчилгаа дутагдсанаас үүдэлтэй.
Зөв арчилгаа гэхээр нэг их сүртэй том юм бүү бодоорой маш энгийн.

1. Antivirus-н програм суулгаад түүнийхээ Update-г байнга тогтмол хийж байх хэрэгтэй.
2. Ядаж долоо хоногтоо нэг удаа бүтэн SCAN хийж байх хэрэгтэй.
3. HARD Disc-ээ долоо хоногт нэг удаа CLEAN хийгээд болвол Defragment хийж байх
(Disc-ээ сонгоод баруун товчлуураа дараад Properties -> Disc Clean -> Buh nudnuudiig songoo OK
Disc-ээ сонгоод баруун товчлуураа дараад Properties -> Tools -> Defragment Now -> Disc-ээ сонгоод Defragment)
4. Хэрэглэхгүй програм суулгахгүй байх суулгасан бол Uninstall хийх хэрэгтэй
5. Дэлгэцэн дээрээ олон файл хадгалахгүй байх
6. Temp хавтасаа цэвэрлэх
(Start -> RUN -> %temp% gej bicheed -> OK -> Гарч ирсэн хавтас дахь бүх файлыг сонгоод SHIFT + DEL хий)

За эхний ээлжинд энэ хэд байхад л болно доо.
Мэдээж цаана нь арай ахьсан төвшиний юм бол байгаа.

Saturday, May 31, 2008

Тийм л мундаг юм бол чи яагаад ...

Саяхан Америкд сурсан тэмдэглэл хэмээх номыг уншив. Энд өнөөгийн залуус бидэнд үлгэр болохоор олон сайхан санаа байна. Тэдгээр олон санаанаас нэгэн өгүүлбэр өчүүхэн миний сэтгэлд нэгийг бодоход хүргэв. Тэр нь "Тийм л мундаг юм бол яагаад ядуу байгаа юм бэ?" гэсэн энэ өгүүлбэр олон олон асуултыг эхлүүлж орхив. Уншигч авхай танд өчүүхэн миний юу гэж бодох нь сонин биш байх харин та өөрөөсөө асуугаад үзээрэй?
Таныг ядуу гэж бодсондоо хэлж байгаа юм биш шүү гэдгийг ойлгоно гэж найдаж байна.

Friday, May 9, 2008

Цэцгэн эрхи

Яагаад ч юм бэ гунигтай намуухан зүйл сэтгэлд илүү хүрээд байх шиг байдаг юм.
Өнөөдөр нэгэн найзаас маань ирсэн холбоос хүндэтгэж явдаг ахын минь шүлгийг нэгэн жаал тун гунигтайхан уншисан клип байлаа. Сэтгэлд нэгийг бодогдуулсан учир өөрийн буландаа оруулав.

Tuesday, May 6, 2008

Хувьсахуй

Албан тасалгааныхаа цонхоор хотын гудамжийг харлаа
Айдаа их цас орж байх чинь ээ
Тэнгэрээс орох цасыг ажин зогсоход
Сэтгэлд битүүхэн гуниг хаялах мэт
Сэвсгэр цагаахан цаснууд нь газарт удаан бас зөөлхөн буух юм
Тэд ус болон хувирахыг хүсэхгүй байгаа нь тэр юм болов уу
Орчиндоо дасахаас өөр арга алга даа
Будран орох цасханууд минь!