Wednesday, January 28, 2009

MySQL-н root хэрэглэгчийн нууц үгээ мартсан бол

Өнөөдөр насны доройтол болсон уу яасан MySQL -нхаа root хэрэглэгчийн нууц үгийг мартаад буцаад сэргээх аргаа Google ахаасаа асуутал MySQL-н сайт дээр дараах зөвлөгөө байхым.

За ингээд гол ажилдаа оръё

1. Мэдээж administrator эрхтэй хэрэгдэгчээр орох хэрэгтэй.

2. Start Menu -> Control Panel -> Administrative Tools -> Services
гэж ороод MySQL -н процессыг сонгоод STOP хийнэ.

3. Шинээр TXT файл үүсгээд түүн дээрээ дараах текстийг оруулна.

UPDATE mysql.user SET Password=PASSWORD('MyNewPass') WHERE User='root';
FLUSH PRIVILEGES;
Энд MyNewPass бол шинээр оруулж байгаа нууц үг.

4. TXT файлаа нэр өгөөд хадгална. Хадгалахдаа олоход амархан газар хадгалбал зүгээр.

Жишээ нь: C:\mysql-init.txt.

5. Start Menu -> Run цонхоо гаргаад cmd гэж бичээд ENTER.

6. Одоо MySQL -дээ дараах тушаалыг өгнө.

C:\Program Files\MySQL\MySQL Server 5.1\bin\mysqld --defaults-file="C:\Program Files\MySQL\MySQL Server 5.1\my.ini --init-file=C:\mysql-init.txt
гэж бичээд ENTER. Ер нь бол MySQL суулгасан газрын хаяг. Минийх дээр ийм байгаа болохоос өөр газар заавал ийм байх албагүй шүү.
Хамгийн сүүлд зааж өгсөн "C:\mysql-init.txt" энэ хэсэг бол түрүүний шинэ нууц үгээ оруулсан файл шүү.

7. Одоо MySQL-ээ асаана. Ингэхдээ түрүүний STOP хийсэн газар буюу

Start Menu -> Control Panel -> Administrative Tools -> Services гэж ороод MySQL дээрээ баруунаа дараад START сонгоно.

За ингээд л болж байна. Магадгүй болохгүй бол ENGLISH хувилбарыг нь хараарай.

Monday, January 5, 2009

2008 онд

Хүн бүр л өнгөрсөн цаг хугацааны талаар бага ч атугай бодож дүгнэдэг байх. Миний хувьд ялгаагүй өнгөрсөн 2008 оныг өөрийнхөөрөө дүгнэхийг оролдъё.
Оны эхэнд нуган үрийнхээ зулайг үнэрлэн самсаа минь шархирч, хайлсан тугалга мэт уяхан болсон.
Хаваржингаа улс орон маань сонгуулиар амьсгалаад одоог хүртэл зарим нь дуусаагүй байна.
7 сарын 1нд аавын хөвгүүдийн амь дайнд бус гудамжинд үрэгдсэнийг сонслоо.Онц байдал зарлахаар яадгийг үзлээ.
Ялсан нам ялагдсантайгаа хамтарч ажиллахыг үзлээ.
Харин наадам сайхан боллоо. Үнэн шударга сайхан боллоо. Залуу хүчтэнүүд шинээр гарч ирлээ.
Наадмын дараа сард олимпийн наадам болж Монгол охид хөвгүүдийн төрийнхөө далбайг
тавантаа мандуулж, гурвантаа төрийн дууллаа эгшиглүүлсэн нь үнэхээр сайхан байлаа.
Сонгууль хүчингүй болж, дахин сонгууль болохыг үзлээ. Ард түмэн бас сонгох эрхээрээ үгээ хэлдэг л юм билээ.
Банкны систем тэрүүхэндээ доргиод авав
Гадаад далайн гүрний тэргүүн солигдох болж долларын ханш чангарав одоо ч хэвээрээ
Манай гадаадаас мөнгө олж ирдэг барааны үнэ огцом унасан.
Ингээд бүхэлд нь авч үзвэл эдийн засаг нь суларч, улс төр нь бужигнаатай
жирийн иргэд нь түүнд амьдралынхаа хэмнэлийг алдчихгүйг хичээсэн огцом донсолгоотой жил болох шиг боллоо.

Wednesday, December 31, 2008

Шинэ оны мэнд

Орчлонгийн жамаар он цаг зогсолтгүй үргэлжилж
Хуучин он шинэ ондоо халаагаа өгөх үесд
Хийсэн бүтээснээрээ бахархан баярлаж
Хийж чадаагүй зүйлээрээ ухаарал нэмж
Хийх олон зүйлээрээ өөртөө нас нэмнэ
Шинэ ондоо ихийг амжуулаад
Ирэх жилийн өдийд бахархах олон зүйлтэй байх болтугай
Та бүхэн мөнхөд сайхнаар дурсагдах дурсамжтай болох болтугай

Monday, December 29, 2008

Үндэсний эрх чөлөөний өдөр

Өнөөдөр Бидний Монголчуудын хувьд их чухал өдөр. Тэртэй 1911 оны 12 сарын 29ний өдөр 220 жилийн Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн агуу өдөр байлаа. 1911 оны энэ өдөр байхгүй бол олон олон сайн сайхан бүхэн байхгүй байх байлаа. Коммунист нийгмийн үед энэ өдрийн ач холбогдлыг төдийлөн ойшоодоггүй байлаа. Харин өнөө үед бол өөр. Би яагаад энэ өдрийг ингэтэл онцлох болов гэхээр Агуу хүний үр сад Их гүрнийг цогцлоон буй болгож асар өргөн уудам нутагтай байлаа. Харин нэгэн цагт хамгийн нандин зүйлээсэй хагацаж 200 гаруй жил харийн эрхшээлд байсан хар өдрүүдээс салгасан агуу өдөр юм. Одоо Ар Монголын ямар ч иргэн хаана ч очсон хэний ч өмнө энэ миний эх орон гээд газрын зураг дээр бардам зааж чадах бахархалтай байгаагийн шалтгааныг энэ өдөр гэж би хувьдаа боддог.

Tuesday, December 9, 2008

Монгол бэрийн 5 шинж

1. Нөхрийн эцэг эхийг хүндэтгэн тэдэнд туслах
2. Нөхрийн багш, бурхан шүтээнийг дээдлэн хүндэтгэх
3. Нөхрийн ажил албыг ойлгож дэмжих
4. Нөхрийн олсон олз орлогыг зөв зарцуулах
5. Нөхрийн анд найз, ойр хүмүүсийг хүндэтгэх

эхийг http://on-toli.com

Friday, November 28, 2008

Би буруу ойлгосон байгаасаа ...

Яагаад ингэж санаа зовох болсон шалтгаанаа өөрийн буландаа үлдээж байна. Манай улсын нийслэл Улаанбаатарт байдаг цөөхөн хэдэн модны цөөнгүй хэсэг нь засгийн газрын ордны ард өөртөө таарсан жижигхэн газар байдаг гэтэл манай эрхэм гишүүдэд сууж ажлаа хийх газар олдохгүй байгаа тул дээрх цэцэрлэг байгаа талбайд ногоон байгууламжтай зэрэгцээд оршихоор шийдсэн бололтой. Би ухаан муутай гэхдээ л тэр жоохон талбайд тэр том ордон зэрэгцээд баригдана гэдэгт итгэхгүй байна.

Нэмээт хийхгүй бол 
Байгааг нь битгий оролд 

Thursday, November 27, 2008

Амьдралыг тэтгэгч эрдэнэ

Энэ удаад усны тухай жаахан айлдъя.
Дээр усны хэрэг эрхлэх газар очиж тэдний ажил байдалтай танилцах боломж олдсон юм тэндээс төрсөн сэтгэгдлээ өөрийн буландаа үлдээхээр шийдлээ.
Ус бол чандмань эрдэнэ гэсээр өнөөг хүрсэн ч бид нар усыг чандмань эрдэнэ шиг нь хайхар ч үздэггүйгээ мэдэрлээ. Бага байхад зун усаар байлдаж тоглоод усаа дуусахаар нэг давхрын айлаас ус гуйхад төвөгшөөгөөд ус өгөхгүй болохоор хар ус харамлалаа гэж бувтнадаг байж билээ. Одоо бодоод байхад их буруу зүйл хийж байсан байна бас тэдгээр айлуудаас уучлалт гуйя. Хүн усгүйгээр хэр удаан амьдрах юм бэ? Энэ асуултад хүн бүр торохгүй хариулна. Харин манай улсын ус тэр дундаа нийслэлчүүд бидний ундны ус хэр удаан хүрэлцэх вэ? Энэ биднээс л хамаарна. Бид хөрсөө бага бохирдуулаад усаа гамтай хэрэглэх аваас 40-50 жил хүрэлцэнэ. Үгүй бол яах нь ойлгомжтой байшин саваа үүрээд л Хөвсгөл нуурын эрэг бараадах байхдаа. Дашрамд дурьдахад нэг литр усыг ойролцоогоор 2,65 төгрөгөөр үйлдвэрлээд 1 төгрөгөөр зардаг юм билээ. Бид бас их тансаг хэрэглээтэй хүмүүс яагаад гээч ... унднаас бусад хэрэглээндээ ундны цэвэр усыг урсгадаг. Ялангуяа 00-доо. Энэ дээр нийслэлд амьдарна гэж боддог хүмүүс нэгийг бодоосой гэж өчүүхэн миний бие уриалж байна.

Эцэг өвгөдөөс үлдээсэн ариун дагшин газарт
Ард минь үлдэх үр ач нар минь амар жимэр амьдраг