Хэрэв та Remote Desktop ашгилдаг түүнийгээ Start->Programs... гэж ажиллуулдаг бол одоо арай хялбараар ажиллуулж мэддэг болно. Яаж гэж үү?
Start->Run MSTSC гэж бичээд ENTER.
Thursday, March 26, 2009
Wednesday, March 25, 2009
Wednesday, March 18, 2009
Эрчүүддээ...
Өнөөдөр Монголын Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 88 жилийн ой болж байна. Монголынхоо нийт эрчүүддээ
Үзэх царай үзэсгэлэнтэй
Ярих үг сонсголонтой
Эв эеийг дээдэлсэн
Эрийн чанарыг эвцэлдүүлэн шингээж яваарай хэмээгээд Монгол эр хүний тухай өгүүлсэн сайхан уртын дуу "Идэр жинчин" зориулав.
Идэр жинчин
Алс холын замаар
Алхлан сажлан туулж
Ачаа жингийн хүндийг
Амар сайнаар нэвтрүүлэгч
Атан олон тэмээд минь
Арын говийг бүрхжээ
Шингэн лимбийн дуугаар
Миний нутгийг санагдуулж
Ширээ тэгшхэн бөхөөрөө
Жингийн хүндийг өргөгч
Шилдэг олон ат минь
Шилийн говийг бүрхжээ
Идэр жинчин бид
Эрэмгий чадлаа гаргаж
Ингээд аяны замаар
Эрх тааваараа туулаад
Энэ орны ардыг
Эд бараагаар хангацгаая
1936 он
Үзэх царай үзэсгэлэнтэй
Ярих үг сонсголонтой
Эв эеийг дээдэлсэн
Эрийн чанарыг эвцэлдүүлэн шингээж яваарай хэмээгээд Монгол эр хүний тухай өгүүлсэн сайхан уртын дуу "Идэр жинчин" зориулав.
Алс холын замаар
Алхлан сажлан туулж
Ачаа жингийн хүндийг
Амар сайнаар нэвтрүүлэгч
Атан олон тэмээд минь
Арын говийг бүрхжээ
Шингэн лимбийн дуугаар
Миний нутгийг санагдуулж
Ширээ тэгшхэн бөхөөрөө
Жингийн хүндийг өргөгч
Шилдэг олон ат минь
Шилийн говийг бүрхжээ
Идэр жинчин бид
Эрэмгий чадлаа гаргаж
Ингээд аяны замаар
Эрх тааваараа туулаад
Энэ орны ардыг
Эд бараагаар хангацгаая
1936 он
Friday, March 6, 2009
Бүсгүйчүүддээ баярын мэндийг хүргэе
Monday, March 2, 2009
Shutdown command-г гараас
Энийг WindowsXP үйлдлийн систем(бусад windows дээр ажиллах байх гэж бодож байна) дээр дараах байдлаар хэрэгжүүлнэ.
Start -> Run сонгоод дараах тушаал(command) өгнө.
shutdown -s -t секунд -c "текст"
энд -s shutdown
-t time буюу хугацаа секундээр
-c Унтрахаас өмнө гарах текст
Ер нь дээрх тушаалд дараах боломж(option) байна.
-l Log off
-r Reboot буюу дахин ачааллах
-f Хүчээр унтраах гэж бодож байна. Ашиглаж үзээгүй.
Tuesday, February 24, 2009
Wednesday, January 28, 2009
MySQL-н root хэрэглэгчийн нууц үгээ мартсан бол
Өнөөдөр насны доройтол болсон уу яасан MySQL -нхаа root хэрэглэгчийн нууц үгийг мартаад буцаад сэргээх аргаа Google ахаасаа асуутал MySQL-н сайт дээр дараах зөвлөгөө байхым.За ингээд гол ажилдаа оръё
1. Мэдээж administrator эрхтэй хэрэгдэгчээр орох хэрэгтэй.
2. Start Menu -> Control Panel -> Administrative Tools -> Services
гэж ороод MySQL -н процессыг сонгоод STOP хийнэ.
3. Шинээр TXT файл үүсгээд түүн дээрээ дараах текстийг оруулна.
UPDATE mysql.user SET Password=PASSWORD('MyNewPass') WHERE User='root';
FLUSH PRIVILEGES;
Энд MyNewPass бол шинээр оруулж байгаа нууц үг.
4. TXT файлаа нэр өгөөд хадгална. Хадгалахдаа олоход амархан газар хадгалбал зүгээр.
Жишээ нь: C:\mysql-init.txt.
5. Start Menu -> Run цонхоо гаргаад cmd гэж бичээд ENTER.
6. Одоо MySQL -дээ дараах тушаалыг өгнө.
C:\Program Files\MySQL\MySQL Server 5.1\bin\mysqld --defaults-file="C:\Program Files\MySQL\MySQL Server 5.1\my.ini --init-file=C:\mysql-init.txt
гэж бичээд ENTER. Ер нь бол MySQL суулгасан газрын хаяг. Минийх дээр ийм байгаа болохоос өөр газар заавал ийм байх албагүй шүү.
Хамгийн сүүлд зааж өгсөн "C:\mysql-init.txt" энэ хэсэг бол түрүүний шинэ нууц үгээ оруулсан файл шүү.
7. Одоо MySQL-ээ асаана. Ингэхдээ түрүүний STOP хийсэн газар буюу
Start Menu -> Control Panel -> Administrative Tools -> Services гэж ороод MySQL дээрээ баруунаа дараад START сонгоно.
За ингээд л болж байна. Магадгүй болохгүй бол ENGLISH хувилбарыг нь хараарай.
Subscribe to:
Posts (Atom)

