Monday, March 31, 2008

Алдартанууд хэлсэн үг

Хэрэв муу үйл хийхээс зайлсхийж явахгүй бол өөрийгөө хүн байтугай амьтан гэж үзэхэд ч хэцүү болно. (Л.Толстой)

Үхлийн өмнөх гутрал нь төрөх үеийн жаргалаас олон дахин хүчтэй. (Нагиб Махфуз)

Хэрэв хараагүй хүн чулуунд тээглэн зам дээр унавал тэр үргэлж чулууг хараадаг
Мөн чанартаа түүний хараагүй явдал үүний буруутан юм. (
Генрих Сенкевич)

Monday, March 24, 2008

Онч мэргэн үгс

Азгүй хүмүүст аз хамгаас сохор санагддаг. (Ларошфуко)

Аз жаргал гэдэг бол ердөө л мөрөөдөл уй зовлон бол харин бодит байдал.
(Вольтер)

Дүрэм журмыг заавал зөрчиж байх ёстой.
Тэгэхгүй бол тэр дүрэм журмуудаас яаж таашаал авах юм бэ.
(Эрих-Мария Ремарк)

Мэдэхгүй Монгол үгс

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэлэнд минь мэдэхгүй үгс маш олон байгаа нь даанч харамсалтай.
  1. Бийраа - Дүйнгэ, дорой, мулгуу
  2. Биежих - Чийрэгжих
  3. Бидэгч - Хэсэн тэнэгч
Далайд дусал нэмэр.

Friday, March 7, 2008

Хайртай бурхаддаа


Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
гэж найрагч нэгэн эмэгтэй ижий бурхандаа сүслэн мөргөсөн байдаг.

Мөн ч сайхан хэлсэн байдаг шүү.

Эх хүний жаргал зовлонг гагцхүү эх хүн л ойлгоно
Эргэх цаг мөч бүр үрийнхээ л төлөө байдаг
Ижий та газар дээрх амьд бурхан гарцаагүй мөн
Хүмүүн төрөлтөний оршин байдаг энэхэн замбуу тивд
Хүн төрүүлж өгсөнөөрөө та агуу
Хус нахайлах учир нь үндэснийх биз
Хорвоо дэлхий орших үндэс нь ижий бурханых биз
Гэгээрэлд хүрсэн багш хүртэл
Гэзэгт хүмүүний ариун умайгаас унасан буйзаа
Халхын нэгэн найрагч ах
Шүтдэг ганцхан шүтээн бол ижий минь хэмээн
Халх даяар бардамнаж байсан буйзаа
Өөрөө ч босох тэнхэлгүй мөртлөө
Үр рүүгээ тэмүүлэх эхийн сэтгэлийг юугаар ч илэрхийлэх аргагүй агуу энэрэл
Үүнийг нүдээр харсан хүмүүн хайлсан тугалаг мэт ухаажхуй

Үрийнхээ төлөө бүхнээ зориулах эхийн хайр хорвоогийн хамгийн агуу хайр
Үрийнхээ төлөө эхийн сэтгэл энэ хорвоогийн энрэлийн дээд

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг өөрийн хайртай амьд бурхаддаа хүргье!

Wednesday, March 5, 2008

Хадгалагдсан нууц үг солих

Windows XP дээр хадгалгдсан сүлжээний(сервер болон сайтууд)-н нэвтрэх нэр, нууц үгээ солих хэрэг гарсан бол

  1. Start->Run
  2. "rundll32.exe keymgr.dll, KRShowKeyMgr" оруулаад OK дар.
  3. Гарч ирсэн цонхон дээр та яаж зохицуулахаа мэдтүгэй

Saturday, March 1, 2008

Linux дээрх MySQL коммандууд

Би гэдэг хүн мэддэг зүйлсээ мартах гээд байдаг гэмтэй нэгэн. Өөртөө зориулаад бас надтай адил хүн болгонд зориулаад энэ удаа MySQL коммандын тухай бараг л хичээл оруулахаар шийдэв.

MySQL серверлүүгээ нэвтэрч орох
[mysql dir]/bin/mysql -h hostname -u root -p

Өгөгдлийн сан үүсгэх
create database [databasename];

Өгөгдлийн сангийн жагсаалт харах
show databases;

Өгөгдлийн сан уруу шилжиж орох
use [db name];

Өгөгдлийн сангийн бүх table-үүдийг харах
show tables;

Өгөгдлийн сангийн table-н талбаруудыг харах
describe [table name];

Өгөгдлийн санг устгах
drop database [database name];

Өгөгдлийн сангаас table устгах
drop table [table name];

Table-н бүх өгөгдлийг харах
SELECT * FROM [table name];

Table-н талбарын мэдээлэлийг харуулна
show columns from [table name];

Table-с ганц талбарын утгаар шүүлт хийнэ
SELECT * FROM [table name] WHERE [field name] = "whatever";

Table-с олон талбарын утгаар шүүлт хийнэ "AND" тэмдэгээр талбар хооронд залгаас хийнэ
SELECT * FROM [table name] WHERE name = "Orgil" AND gender = 'male';

Table-с олон талбарын утгаар шүүлт хийнэ. Энд "name" талбарын утгаас ялгаатай гэж хайгаад олдсон үрр дүнг "gender" талбараар эрэмбэлж байна
SELECT * FROM [table name] WHERE name != "Orgil" AND gender = 'male' order by gender;

За гэх мэт олон комманд байна. Бусдыг нь зүгээр л жагсаагаад бичихээр шийдэв(залхуу хүрчихлээ :-D)

SELECT * FROM [table name] WHERE name like "Org%" AND gender = 'male';

SELECT * FROM [table name] WHERE rec RLIKE "^a$";

SELECT DISTINCT [column name] FROM [table name];

SELECT [col1],[col2] FROM [table name] ORDER BY [col2] DESC;

SELECT COUNT(*) FROM [table name];

SELECT SUM(*) FROM [table name];

select lookup.illustrationid, lookup.personid,person.birthday from lookup
left join person on lookup.personid=person.personid=statement to join birthday in person table with primary illustration id;

INSERT INTO [table name] (Host,User,Password) VALUES('%','user',PASSWORD('password'));

[mysql dir]/bin/mysqladmin -u root -h hostname.blah.org -p password 'new-password'

SET PASSWORD FOR 'user'@'hostname' = PASSWORD('passwordhere');

grant usage on *.* to bob@localhost identified by 'passwd';

INSERT INTO [table name] (Host,Db,User,Select_priv,Insert_priv,Update_priv,Delete_priv,Create_priv,Drop_priv) VALUES ('%','databasename','username','Y','Y','Y','Y','Y','N');
or
grant all privileges on databasename.* to username@localhost;

UPDATE [table name] SET Select_priv = 'Y',Insert_priv = 'Y',Update_priv = 'Y' where [field name] = 'user';

DELETE from [table name] where [field name] = 'whatever';

FLUSH PRIVILEGES;

alter table [table name] drop column [column name];

alter table [table name] add column [new column name] varchar (20);

alter table [table name] change [old column name] [new column name] varchar (50);

alter table [table name] add unique ([column name]);

alter table [table name] modify [column name] VARCHAR(3);

alter table [table name] drop index [colmn name];

LOAD DATA INFILE '/tmp/filename.csv' replace INTO TABLE [table name] FIELDS TERMINATED BY ',' LINES TERMINATED BY '\n' (field1,field2,field3);

Энд харин хэрэгтэй бичлэг байна. Хэрэв та LINUX үйлдлийн систем дээр өгөгдлийн сан backup хийх хэрэг гарвал үүнийг ашиглана биз дээ.
mysql dir]/bin/mysqldump -u root -ppassword --opt >/tmp/alldatabases.sql

Зөвхөн тухайн нэг өгөгдлийн санг backup хийх
[mysql dir]/bin/mysqldump -u username -ppassword --databases databasename >/tmp/databasename.sql

Зөвхөн тухайн нэг өгөгдлийн сангийн table-р backup хийх
[mysql dir]/bin/mysqldump -c -u username -ppassword databasename tablename > /tmp/databasename.tablename.sql

Буцааж сэргээх(restore)
[mysql dir]/bin/mysql -u username -ppassword databasename < /tmp/databasename.sql