Thursday, July 23, 2009

Монголд Шуудан, Мэдээлэл, Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 88 жилд

Хувь заяагаараа ч юм уу холбооны талын мэргэжил эзэмшээд одоо түүнийхээ үр шимийг хүртэгч нэгэн бол би. Энэ долоо хоногт манай салбарын 88 жилийн ойн баяр болж байна. Нийт салбарынхандаа Монгол Улсад Шуудан, Харилцаа, Холбооны салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Манай салбар үүссэн цагаасаа хүн төрөлхтний хөгжил дэвшлийн чухал салбар байлаа дайны жилүүдэд ялалтад хүрэхэд чухал нөлөөтэй байлаа. Нэгэн жишээ өгүүлэхэд дунд сургуульд байхад холбооныхоо утсыг амаараа зууж, залгаад амь үрэгдсэн БНМАУ-н баатар Холбоочин М.Жанчив гээд үздэг байж билээ. Ийм л хариуцлагатай байсан одоо ч чухал салбарт ажиллаж байгаа нөхдөдөө баярын мэндийг дахин дэвшүүлье.