Friday, April 24, 2009

Надад зориулсан үгс бололтой

Энэ хорвоо дээр над шиг залхуу хүмүүс олон байх гэж өөрийгөө хуурсаар байгаад өдийг хүрлээ. Тэгсэн чинь энийгээ засаа гэж хэн нэгэн хүнээр дамжуулж бурхан хэлсэн бололтой.
Өөртөө анхааруулга өгөөд тэр үгсийг оруулчъя.

Бурхан нэг л төрлийн хүнийг харж үздэг тэр нь
Өөрөө өөртөө анхаарал тавьдаг хүн

Хүнийг алдаг ганц зүйл бол бэлэнчлэх сэтгэлгээ
Оройд гарахын тулд оролд оролд оролд ...

за иймэрхүү л үгс байх шиг байна. Хоолтойгоо хольчихгүй юмсан.

Tuesday, April 21, 2009

Эртний сайхан

Нэлээд дээрээс нэгэн дууг өөрийн блогдоо оруулах юмсан хэмээн бодоод дууны үгийг нь олчоод харин дууг нь Дорждагва гуайн юм уу Ламжав гуйн дуулсанаар олох гээд олдохгүй явсаар өдийг хүрлээ. Олдохгүй ч юм шиг байна дууны шүлгийг тухайн үед өөрийн бичиж байсан сэтгэгдлйихээ хамт орууллаа.

Эртний сайхан хэмээх энэ уртын дуу бол Миний Монголын хамгийн анхны төрийн дуулал юм гэнэлээ. Одоо ч гэсэн найр наадмыг нээдэг хүндэтгэлийн дуу. Энгээд дуугаа үгтэй нь оруулъя(үгийг хэний blog-s хуулсанаа санадаггүй тэр хүн уучлаарай ^_^)


Эрт- нээ сайхан ерөөлөөр үү
Энэ- ээ Монголын оронд –нээ
Эзэн Чингис хааныхаа
Язгуурын ээчээ Бүрдвээ
Тэнгэр мэт-үү заяатай
Тэгш-ий таван оюунтай
Тэнэгэр уужим зарлигтай
Тэнгэрийн мин-ну үр сад би-лээ
Олон одон-у дунд эчээ
Саран-у гэрэл тодорхой
Олон хүмүүн-ү дунд эчээ
Яндар мэт чимигтэй
Сүмбэр уул-ийн оройгоо эчээ
Сүндэртэн сацараад-у
Сүр-ү жавхлан дэлгэрээд
Сүлд-ину бат-у бол-тугай
Хамаг номын рашаан-ыг
Хана-хуй чинээгээ-рү хүртээ-дү
Хаган эзэн Чингисийнхээ өм-нү
Хамаг бүгдэгээ-рү жиргаяа

Wednesday, April 15, 2009

Мэргэн үгс

Ямар нэг юманд анхаарал хандуулж чадахгүй байгаа бол түүн дотор
Ямар нэг үнэтэй зүйлээ хадгалчих

Tuesday, April 14, 2009

Эзэнтэй үгс

Маргааш бол өнөөдрийн аугаа их дайсан.
Маргааш нь бидний хүчийг асгаруулж, биднийг тамирдуулж, биднийг зүгээр суулгадаг.

Э.Лабуле

Sunday, April 12, 2009

Афоризм

Мөнхийн дайсан гэж үгүй
Мөнхийн найз гэж үгүй
Харин мөнхийн зорилго гэж бий

Wednesday, April 1, 2009

Windows Vista-н нууц үг унагаах нь

Хэрэв танд Windows Vista-н password унагаах хэрэг гарсан бол.


Hack Windows Vista! - video powered by Metacafe