Sunday, August 24, 2008

Түүхэн үйл явдал

Өнөөдөр бас л агуу өдөр байна.
Халхын хөвүүн эх орондоо хүн төрөлхтөний их наадам болох олимпоос хоёр дахь алтан медалийг авч ирлээ.
Энэ бол түүхэн үйл явдал. Бидний цөөхөн Монголчуудад хүссэн юм хүзүү сээрээр гэгчээр одоогийн байдлаар ихэр
алтан медальтай болоод байгаа нь их хувь заяа гэж хэлэхээс өөр аргагүй юм. Магадгүй бид нэг хүнд ноогдох
олимпийн медалийн тоогоор бас л дээгүүр жагсах байх шүү. За үг олдож үхэр холдлоо сэтгэл хөдлөөд баахан
юм биччихлээ. Ямартаа ч анд минь чамаар эх орон ард түмэн чинь бахархаж байгаа шүү.
Баярлалаа чамд. Илүү илүү илүү ... булт цохь за одоо бүжиглэ бүжиглэ ...

Дахин нэг медаль

За нэг сайхан мэдээ.
Гүндэгмаагийн маань авсан мөнгөн медалийг ихэрлүүлэх хувьтай хүн бол Пүрэвдоржийн Сэрдамба байлаа.
Чи анхныхаа олимпоос эх орон нэгт элгэн саданаа баярлуулж чадлаа.
Чиний амжилт бол агуу. Анд минь дараагийн наадмаас дутуугаа гүйцээж дундуураа гүйцээгээрэй.
Өшөө өндөр амжилтийг чамд ерөөе.

Thursday, August 14, 2008

Монголоороо гоёж байна

Өнөөдөр ямар агуу өдөр вэ?
Амьд явбал олимпоос алтан медаль авахыг үздэг л юм байна.
Чамаар бахархаж байна эх орныхоо бахархал болсон дайчин хүү минь. Яг одоо их зүйлийг хэлмээр байгаа ч нулимс урсаад хэлэх үг сайн олдохгүй байна.
Хэлж чадах ганц л зүйл бол
Монгол орон минь үүрд мандан бадраг
Монгол улсын минь туг дандаа олимпийн тэнгэрт мандаг
Монгол улсын минь төрийн дуулал мөнхөд эгшиглэн байг.

Wednesday, August 13, 2008

Анхных олон давхардсан баяр

Өнөөдөр баяртай ч юм шиг бас жаахан харамсалтай ч юм шиг өдөр байна.
Хүсэн хүлээж байсан алтан медалийнхаа оосроос атгаж байгаад сүүлийн ганцхан минутад алдчихлаа.
Гэхдээ яая гэхэв чамлахаар чанга атга гэдэг шиг баярлалаа Гүндэгмаа бүсгүй.
Чи бол Монгол эмэгтэй хүн олимпоос авсан анхны мөнгөн медалийн эзэн.
Чи бол Монголын спортын түүхэнд нэрээ тодоос тодоор бичиж чадсан эгэлгүй бүсгүй
Чамаар эх орон ард түмэн чинь бахархаж байна бүсгүй минь.
Илүү их амжилт хүсье чи чадна аа.
Энэ дашрамд Монгол улсын түүхэнд анхны олимпийн хос медальтан болсон Мөнхбаяр
эгчдээ баяр хүргэе. Та бол олон анхны эзэн мөнөөс мөн. Танаар бас эх орон чинь бахархаж байгаа шүү.

Monday, August 4, 2008

Windows XP installation

Хэрвээ хэн нэгэн нь Windows XP суулгах хэрэг гарвал доорх сайтаас харж байгаад дагаад суулгаж болно шүү.
Гэхдээ та дараах зүйлсийг эхлээд шалгасан байх ёстой.
  1. Windows XP boot disk
  2. Суулгах гэж буй машин чинь дараахаас дээш үзүүлэлттэй байх.
  • 233 MHz - с дээш хурдтай цөм(CPU)
  • 128 MB - с дээш шуурхай санах ой(RAM)
  • 1.5 GB - с дээш хатуу дискний зай(HARD)
  • Super VGA (800 x 600) ба түүнээс дээш нягтрал дэмждэг дэлгэц
  • CD эсвэл DVD уншигч(CDROM or DVD-ROM)
  • Гар болон хулгана
Дээрхийг шалгаад болох юм байна гэж бодож байгаа бол http://www.petri.co.il/install_windows_xp_pro.htm
энэ сайтаас харж байгаад суулгаарай.
Сануулга: Эхлээд эхээ хэвлэж авахаа мартав :D