Saturday, May 31, 2008

Тийм л мундаг юм бол чи яагаад ...

Саяхан Америкд сурсан тэмдэглэл хэмээх номыг уншив. Энд өнөөгийн залуус бидэнд үлгэр болохоор олон сайхан санаа байна. Тэдгээр олон санаанаас нэгэн өгүүлбэр өчүүхэн миний сэтгэлд нэгийг бодоход хүргэв. Тэр нь "Тийм л мундаг юм бол яагаад ядуу байгаа юм бэ?" гэсэн энэ өгүүлбэр олон олон асуултыг эхлүүлж орхив. Уншигч авхай танд өчүүхэн миний юу гэж бодох нь сонин биш байх харин та өөрөөсөө асуугаад үзээрэй?
Таныг ядуу гэж бодсондоо хэлж байгаа юм биш шүү гэдгийг ойлгоно гэж найдаж байна.

Friday, May 9, 2008

Цэцгэн эрхи

Яагаад ч юм бэ гунигтай намуухан зүйл сэтгэлд илүү хүрээд байх шиг байдаг юм.
Өнөөдөр нэгэн найзаас маань ирсэн холбоос хүндэтгэж явдаг ахын минь шүлгийг нэгэн жаал тун гунигтайхан уншисан клип байлаа. Сэтгэлд нэгийг бодогдуулсан учир өөрийн буландаа оруулав.

Tuesday, May 6, 2008

Хувьсахуй

Албан тасалгааныхаа цонхоор хотын гудамжийг харлаа
Айдаа их цас орж байх чинь ээ
Тэнгэрээс орох цасыг ажин зогсоход
Сэтгэлд битүүхэн гуниг хаялах мэт
Сэвсгэр цагаахан цаснууд нь газарт удаан бас зөөлхөн буух юм
Тэд ус болон хувирахыг хүсэхгүй байгаа нь тэр юм болов уу
Орчиндоо дасахаас өөр арга алга даа
Будран орох цасханууд минь!