Friday, August 28, 2009
Хүмүүн бичиг захиалдгийн учир
Хүмүүс надаас чи энийг захиалдаг юм уу гэж сонины шинэ дугаар ирэх бүрт асуух юм. Тэр болгонд би тиймээ гэж хариулаад орхидог. Харин өнөөдөр өөрийн блог дээрээ шалтгаанаа тоочихоор шийдлээ. Би Монгол хүн болж төрсний хувьд даяаршиж буй өнөө үед өв соёлоо хадгалан үлдээх түгээн дэлгэрүүлэхэд өөрийн зүгээс бага ч болсон хувь нэмрийг оруулах ёстой хэмээн боддог. Энэ бодлынхоо хүрээнд хүмүүн бичиг хэмээх Монгол бичгээр хэвлэгдэн гардаг одоогийн цор ганц сониныг захиалдаг. Нөгөө талаараа энэ бол миний зүгээс эх орныхоо төлөө хийж буй өчүүхэн үйлдэл. Автобусныхаа билетийг хаа нэгтээ хамаагүй хаядаггүйг эс тооцвол. Нэг улирлын үнэ нь 1200 төгрөг.
Subscribe to:
Posts (Atom)